Энэтхэгт коронавирусийн талаар ташаа мэдээлэл газар авч байна

Энэтхэг улсад коронавирусийн эсрэг хуурамч эмчилгээнүүд болон вакцины гаж нөлөөний талаарх аймшигт түүхүүд иргэдийн дунд өргөн тархах болжээ.

Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлын үед уй гашуу, цөхрөл болон Засгийн газартаа үл итгэх байдлаар дүүрсэн

Тэд "Хэрэв та миний хэлснийг хэрэгжүүлбэл таван секундийн дотор коронавирусээс ангижрах болно. Энэ ганцхан нимбэг цар тахлын халдвараас вакцин мэт хамгаална" гэж ор үндэсгүй мэдээлэл тараах болжээ. Зарим иргэд мөн лалын шашинтнууд вирус тарааж байна гэж мэдэгдэн, олны дунд түгшүүр үүсгэх болсон байна.

1000 (2)2

1000

Нимбэгийн шүүс гэх мэт "эмчилгээ" нь гэмгүй мэт санагдаж болох ч, энэ нь хүмүүсийг вакцинжуулалтаас татгалзан, бусад удирдамжийг үл тоомсорлоход хүргэж байгаа юм.

Энэ оны 1 дүгээр сард Ерөнхий сайд Нарендра Моди "Энэтхэг улс коронавирусийг үр дүнтэйгээр хяналтдаа авснаар хүн төрөлхтнийг том гамшгаас аварлаа" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Гэвч үүнээс дөрвөн сарын дараа тус улсад халдварын тохиолдол болон нас баралтын тоо огцом өсөж, вакцинжуулалт удаашран, олон нийтийн дунд уур уцаар, үл итгэх байдал нэмэгдсэн юм.

Энэ талаар Пеннсилванийн их сургуулийн улс төр судлаач Сумитра Бадринатан "Сүүлийн хэдэн долоо хоногт тархаад буй бүх суртал ухуулга, ташаа мэдээлэл болон хэт туйлширсан хандлага нь улс төрийн шинжтэй байсан. " хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.