Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ТЕГ-аас шалгаж эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар прокуророос харьяалал тогтоон нэгтгэжээ.

Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” (Mongolian copper corporation) ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр тогтоолгох санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлсэн билээ.

Гэвч . Мөн уг хэрэгтэй хамтатган БНСУ-ын иргэн Ү Так Гуаны 3.7 сая ам.долларыг залилсан гэх гомдлыг шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ.

Тэгвэл прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой дээрх хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шилжүүлсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 19.6-1-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулж, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх хэргийг харьяалан шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлсэн аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сард УЕПГ-т очиж “Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилийн хугацаатайгаар, хууль бусаар өгөх гэж байхад нь 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. . Төрийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэсэн асуудлыг шалгана уу” хэмээн 179 хуудас баримт өгч байсан юм. Улмаар М.Энхсайханыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад албан тушаалаа урвуулсан гэм буруутайд гурван шатны шүүхээс тооцон, өдгөө дөрвөн жил хорих ялаа эдэлж байгаа билээ.

Харин М.Энхсайханд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 19.6-1-д заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулж, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үйлдлийг нь тусгаарлан, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг хэргийг нь Ц.Элбэгдоржийн үйлдэлтэй нэгтгэн шалгахын тулд тагнуулын байгууллага мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.