СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вакцин хийлгэсэн таван иргэн тус бүрийг сая ам.доллараар урамшуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

АНУ-ын Охайо мужид вакцинжуулалтыг идэвхжүүлэхийн тулд таван иргэнийг тус бүр сая ам.доллараар урамшуулах сугалаат аян зарлажээ. Азтанг долоо хоног бүрийн лхагва гарагт Охайо Лоттери хонжворт сугалаагаар тодруулах юм байна.

Таван долоо хоногийн турш тодруулах азтан коронавирусийн вакцины багадаа нэг тунг хийлгэсэн байх шаардлагыг тавина..

Нийт таван сая ам.долларын шагналын санг холбооны коронавирусийн үеийн багц тусламжийн сангаас гаргах юм байна. "Уг мэдээг сонссон олон хүн мужийн захирагчийг сая сая ам.долларыг дэмий зүйлд гарзадлаа хэмээн шүүмжилж болох ч бодит байдал дээр цар тахал жинхэнэ гарз хохирол учруулж байна, тиймээс вакцин хийлгэх боломжтой хүн бүр дархлаажуулалтад хамрагдах ёстой" хэмээн Майк Девайнь хэлжээ.

Эх сурвалж: CBS News

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.