СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-13

LIVE: Баянбүрдийн тойргоос Дарь-Эхийн уулзвар хүртэл 2010м шугамын ажил хийгдэж эхэлснээр замын ачаалал ихэслээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянбүрдийн тойргоос Дарь-Эхийн уулзвар хүртэл 2010м шугамын ажил эхэллээ. Энэхүү ажлын улмаас тус хэсгийн замын ачаалал ихсээд байна. 

"Грийн ресурс" ХХК-ийн инженер Б.Батзориг: 

-900-ийн цэвэр, 600-ийн бохир шугамын төсөл эхлээд явж байна. Наймдугаар сарын 31-нд бүрэн хүлээлгэн өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. УБ хотын Захирагчийн албанаас богино хугацаанд дуусгах шаардлага тавьж байгаа. Хур, бороо ихтэй байвал ажил удаашрах магадлалтай. Энэ газар нь өөрөө дөрвөн метрийн гүндээ хөрсний устай газар байгаа. 

Энэхүү шугам нь жил бүр хийгддэг ажлаас өөр. Шинэ орон сууцны хорооллуудын цэвэр болон бохирын шугамыг шинээр тавьж байгаагаараа онцлог гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.