СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арвилан хэмнэхийн тулд төрсөн өдрийн баяр, зугаа цэнгэлийг хоригложээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

БНХАУ-ын Фунин мужид арвилан хэмнэх үүднээс төрсөн өдрийн баярын үдэшлэг, бусад зугаа цэнгэлийн баяр наадмыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хурим, оршуулга зэрэгт 200 юаниас дээш бэлэн мөнгө өгөхгүй байх шинэ дүрэм баталсан байна.

Фунин хотод баталсан уг дүрэм зөвхөн коммунист намын гишүүд, төрийн алба хаагчид, тосгоны захиргааны удирдагчдад хүчин төгөлдөр бөгөөд энгийн ард иргэдэд хамааралгүй ажээ.

. Тиймээс 2015 онд Коммунист нам авлигыг бууруулахын тулд хэт тансаглаж найрлах, гольфийн клубуудад нэгдэх, хувийн клубуудээр үйлчлүүлэхийг хориглож байжээ.

Түүнчлэн Юньан мужид төрийн алба хаагчдыг хуримын зардал болон зочдын жагсаалтаа орон нутгийн захиргаанд дэлгэрэнгүй мэдээлэх дүрэм үйлчлэх гэж байна. Хэрэв зоогийн газарт хуримын дайллага хийх бол зочин бүр 50 юаниас дээш бэлэг өгөхгүй, гэртээ хийх бол ширээ бүр 300 юаниас хэтрэлгүй бэлэг өгөх ёстой ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.