СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-13

LIVE: Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Зэлтэрийн 120.5 км зам баригдахгүй таван жил гацжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам төслийн явцтай Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. 

Авто замын трасс болон зураг төсөвт өөрчлөлт орсонтой холбогдуулан концесс эзэмшигч болон захилагч хоорондоо тохиролцохгүй байгаа аж.
Зам барилгын ажил ажлыг гүйцэтгэх гэрээг 2010 онд “Аз Мон” ХХК-д боловсруулагдсан “Сэлэнгэ аймаг, Улаан овоотын уурхайгаас Дархан-Сэлэнгийн төв зам хүртэлх хатуу хучилттай 130 км авто зам”-ын зураг төслийн ажлын тоо хэмжээнд тулгуурлан байгуулсан байна.

Гэвч уг зураг нь төслийн замын чиглэл, зорилготой тохирохгүйгээс гадна 2010 оноос хойш Монгол улсын авто замын салбарт мөрдөгдөх болсон стандартуудын шаардлагыг хангахгүй болсон тул замын ажлын зураг төслийг одоо мөрдөгдөж буй стандартын дагуу дахин боловсруулан, батлуулах шаардлага гарчээ. Үүний дагуу 14/20 дугаар бүхий зураг төслийн шинэчилсэн ажлын даалгаврыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яам баталсан.

“Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам” төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Эм Си Пи Си Жи Ар” ХХК шинэчлэгдсэн ажлын даалгаврын дагуу зураг төслийг боловсруулан магадлалаар баталгаажуулан Үндэсний хөгжлийн газарт 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн байна.

Шинэчлэгдэн батлагдсан ажлын зураг төслийн төсөвт өртөг анх гэрээ байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн тул ажлын зураг төсөвт өөрчлөлт оруулж гэрээний үнийн дүнд багтаах талаар концесс эзэмшигч “Монгол ЛЗ зам гүүр” ХХК-иас Үндэсний хөгжлийн газарт хүсэлт тавьсаны дагуу Үндэсний хөгжлийн газар нь уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж буй компанид “Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам”-ын 01/20 шифр бүхий зураг төсөлд үнийн тохируулга хийх өөрчлөлт оруулахыг даалгасан бөгөөд зөвлөх “Эм Си Пи Си Жи Ар” ХХК нь зураг төсөлд холбогдох өөрчлөлтийг оруулан 2021 оны 4 дүгээр сард дахин батлуулсан байна.

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
27.113.49.164

Yamar azaar Darhan hurtel 200km baisan yum bgaan. 1000km baisan bol dahiad heden jil heden songuuli damjih baisniig tosooloh arga alga.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.