БНСУ-ын гаалийн ажилтнууд 1.79 сая хууль бус тамхи хураан авчээ

Өмнөд Солонгосын Гаалийн албаны ажилтнууд 7.2 тэрбум воноор үнэлэгдэх 1.79 сая хууль бус тамхийг хураан авч, 41 хууль бус наймаачин, орон нутгийн борлуулагчийг баривчилжээ.

Орон нутгийн хууль хяналтынхан энэ жилийн эхний улиралд хууль бус тамхины наймааны эсрэг өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулан, ийнхүү их хэмжээний тамхийг хураан авсан байна.

Тодруулбал, Нийт хураан авсан тамхины 49 хувийг хятад тамхи эзэлж байсан аж.

Өнгөрсөн онд коронавирусийн цар тахлын улмаас гадаадын аялал жуулчлал тасалдсан учир хууль бус наймаачид Өмнөд Солонгос руу тамхи оруулж ирэх нь огцом өссөн гэж албаны хүмүүс дүгнэж байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.