СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ахмадуудыг хороосон сувилагчид 7 удаа бүх насаар нь хорих ял оноожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

АНУ-ын Баруун Виржиниагийн эмнэлэгт 2017-2018 оны хооронд долоон ахмад настанд инсулин тарьсан сувилагчид долоон удаа бүх насаар нь, нэмээд 20 жилийн хорих ял оноох шийдвэрийг дүүргийн шүүгч Томас Клий гаргажээ. Долоон ахмадад инсулин тарьж хороосон хэргийг 46 настай Рета Мэйс гэгч үйлдсэн юм.

Уг этгээдийг өнгөрсөн жил холбооны шүүх хоёрдугаар зэргийн хүн амины гэмт хэрэг санаатай үйлдсэн долоон төрлийн хэрэгт гэм буруутай гэж үзсэн. Тэрээр Netflix-ийн “Алуурчин сувилагч нар” цувралыг үзсэнээс гадна эмэгтэй цуврал алуурчдын тухай интернэтээс хайсан байжээ.

. Гэвч тэрээр эдгээр хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, гэмт хэргийн талаар огт мэдэхгүй хэмээн гурван ч удаа худал мэдүүлэг өгчээ.  

Шинжээчид долоон хохирогчийн задлан шинжилгээний хариу гарсны дараа Мэйсийг ажлаас нь халсан юм. Хохирогчдын ар гэрийнхэн түүнийг “мангас сувилагч” хэмээн буруутгажээ.

Эх сурвалж: Fox News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.