LIVE: А.Эрдэнэбаяр: Ард түмний их хурлыг яаралтай хуралдуулъя

Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр СЕХ-ны байрны гадна "МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нь 2012-2016 онд Монгол улсад байхгүй байсан гэх мэдээлэл байгааг СЕХ нягталж,  үнэмлэх олгох ёстой байсан. Мөн, Ард түмний их хурлыг яаралтай хуралдуулъя" хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. 

Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр: 

-Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх нь 2012-16 онуудад Монгол улсад байгаагүй, Австрали улсад ажиллаж, амьдарч байсан байж магадгүй байна. Ийм тохиолдолд Монгол улсын Үндсэн хуулийг зөрчиж, СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх олгосон байж таарна. Иймд энэ асуудлыг СЕХ хэлэлцүүлж өгөхийг шаардаж байна. Мөн, Ард түмний их хурлыг яаралтай хуралдуулъя. Зургаан зүйлийн шаардлагыг хэлэлцүүлье гэв. 

Энэ талаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан өмнө нь "МАН-ын дарга У.Хүрэлсүх 2014 оноос хойш Монгол улсад амьдарсан. Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй" хэмээн мэдэгдэж байсан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.