Японд 12-15 насны хүүхдүүдийг цар тахлын эсрэг вакцинжуулна

Япон улсын эрх баригчид 12-15 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар бэлдэж эхэлсэн гэж Засгийн газрын дээд төлөөлөгч нь өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ. Тус улсын насанд хүрээгүй, залуу хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэж байгаа тул уг шийдвэрийг гаргасан байна.

АНУ-ын "Pfizer Inc" ба түүний герман түнш "BioNTech" компанийн хамтран бүтээсэн энэхүү вакциныг 16 ба түүнээс дээш насны иргэддээ тарьж байгаа юм.

Тэгвэл тус улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Кацунобу Катогийн мэдээлснээр Тэрээр "Уг вакциныг өсвөр үеийнхэнд тарихад үр дүнтэй бөгөөд аюулгүй гэдэг нь батлагдсан тохиолдолд удирдамжид нэмэлт өөрчлөлт оруулна" хэмээн тэмдэглэжээ.

Хэрэв 12-15 насны хүүхдүүдэд коронавирусийн вакцин тарихаар болбол тэднийг дархлаажуулалтад мөн адил үнэ төлбөргүй хамруулах эсэх, түүнчлэн эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.