СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-12

​ЭМЯ: Вакцинаас болж хүн нас барсан эсэхийг Шүүх шинжилгээний хүрээлэн эцэслэн тогтооно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Чингэлтэй дүүрэгт вакцины нэгдүгээр тунд хамрагдсан нялх биетэй эмэгтэй нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Вакцин тариулснаас хойш нас барах эрсдэл байгаа эсэхэд ЭМЯ-наас дараах хариултыг өглөө. 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албан дарга О.Дашпагма: Вакцины дараа илэрч байгаа хариу урвалыг богино хугацааны ерөнхий биеийн урвал, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний буюу богино хугацаанд илрэх урвалыг анафилаксийн шок буюу амь насанд аюултай байх урвал вакцин тариулснаас эхний 30 минутад илэрдэг.

Энэ хугацаанд вакцин тариулсан хүнийг эмч, эмнэлгийн ажилтны хажууд хянахаар зохицуулсан. . Тиймээс заавал эхний 30 минутад хянасны дараа иргэдийг гэр рүү нь явуулна. Тиймээс эхний 30 минутад илрэх хариу урвалаас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цаашдаа ямарг хэвийн урвалууд илэрч байгааг тандалт судалгаа хийгээд явах ёстой гэлээ. 

-Вакцин тариулсны дараа хариу урвалыг бүртгэж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсний дараа хүндрэл үүссэн тохиолдлууд бий юу?

-Вакцин болгонд илэрч болох шинж тэмдэг, хариу урвалыг заасан байдаг. Үйлдвэрлэгчийн зааварт ямар шинж тэмдэг илэрч болзошгүйг заасан байдаг. Үүнд улсын хэмжээнд тандалт хийдэг. Хэрвээ ямар нэг байдлаар хариу урвал илэрвэл иргэн өөрөө эрүүл мэндийн байгууллагад хандана. Тухайн байгууллага хариу арга хэмжээг авч, цааш мэдээлдэг. .

Эдгээр шинжүүд 1-2 хоногт арилдаг. Ихэнх вакцины урвал 30 минутын дотор илэрдэг. Энэ төрлийн урвал иргэдэд илэрч байгаа.

ЭМЯ-ын Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Вакцинаас болж хүн нас барсан талаар мэдээлэл хэд хэдэн удаа гарч байгаа. . Бид шүүх шинжилгээний хариуг хүлээж байгаа бөгөөд үүний дараа ЭМЯ тодорхой мэдээлэл өгнө. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.174

Шүүхийн хариу хүлээж хичнээн хүн хохирох юм бол доо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.