СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-05-12

Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд иргэдээс нийт 373 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 38 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад мэдээлэл өгч ажилласан байна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд 4794 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотод  суурин 42 цэгт, явуулын найман автобусаар 92 багийн 655 эмч, ажилтан ажиллаж, 10358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд . Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллана. Тодруулбал,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэгт - Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэгт - Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,
  • Улсын гуравдугаар төв эмнэлэгт - Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.