LIVE: Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 512 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 46448 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 464 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1503 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35733 болж байна. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 184 болж байна. Халдварын улмаас 4806 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,631
- Хүндэвтэр - 1,506
- Хүнд - 548
- Маш хүнд - 121 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,917 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.