СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-12

LIVE: ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн тайлбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бухимдуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудын хууль бус үйлдлийг илчилж, иргэн М.Чулуун-Эрдэнэ гурав дахь өдрөө суулт зарлаж байна. Түүний шаардлагыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цуглажээ. Учир нь ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн тайлбар тэднийг бухимдуулсан байна. 

Тэдний өгүүлж буйгаар иргэн М.Чулуун-Эрдэнийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагууд хууль бус тендер зохион байгуулсан, авлига албан тушаалын хэрэг үйлдсэн, ажлын цагаар албаны унаагаар архидан согтуурсан зэрэг зөрчлийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Өмнөх сайдын асуудлыг би хариуцахгүй" хэмээсэн нь тэднийг М.Чулуун-Эрдэнийн тэмцлийг дэмжин, өнөөдөр олноороо цуглахад хүргэжээ. ХНХЯ-наас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй, уг иргэдийг хүлээн авч уулзаагүй байгаа юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bold
2 жилийн өмнө
202.126.89.5

Demjij bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.