Цар тахлаар амиа алдсан иргэдийн дурсгалд зориулж 30 мянган лаа асаажээ

Чех улсын нийслэл Прага хотын оршин суугчид коронавирусийн цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн дурсгалд зориулж бараг 30 мянган лаа асаажээ.

"Прага цайз"-ын өмнө цугларсан иргэд нэг минутын турш дуугаа хураан, хүндэтгэл илэрхийлсний дараа Ерөнхийлөгч Милош Земан хамгийн түрүүнд лаа асаасан байна. Тэрээр мөн эмнэлгийн ажилтнууд болон цар тахлын эсрэг тэмцсэн бүх хүмүүст талархал илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Земан "Бид хорио цээрийн арга хэмжээг хэтэрхий эрт сулруулсны улмаас зарим иргэд нас барсан. Чехийн иргэд үүнээс сургамж авсан гэж найдаж байна" хэмээн мэдэгджээ. Өнгөрөгч даваа гарагт болсон энэхүү арга хэмжээтэй зэрэгцэн тус улсын цар тахлын үеийн зарим хязгаарлалт цуцлагдсан юм.

1000 (2)1

1000 (3)1

Үүний хүрээнд Чехийн иргэд бусад хүмүүсээс дор хаяж хоёр метрийн зайд зогсож байгаа тохиолдолд амны хаалт зүүх шаардлагагүй болсон байна. Мөн 700 хүртэлх тооны үзэгчтэй гадаа талбайн тоглолт болон арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрчээ.

Тэд бүгд амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамрагдах юм. Харин Чехийн ахлах сургууль болон их сургуулиуд хаалттай хэвээр байна.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.