СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-11

Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх: 2001 оны сонгууль

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

LIVETV.MN, LIVE TV үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн мэдээллийг цувралаар хүргэж байна. Өмнө нь 1993 болон 1997 оны сонгуулиудын мэдээллийг хүргэсэн бол энэ удаад гурав дахь удаагийн буюу 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны сонгуулийг тухайн оныхоо 05-р сарын 20-ны өдөр зохион байгуулжээ. 

Нэр дэвшигчид:

АН-Раднаасүмбэрэлийн Гончигдорж 36,53%

МАХН-Нацагийн Багабанди 58,13%

ИЗН-Лувсандамбын Дашням 3,54% нар өрсөлдөж МАХН-аас нэр дэвшсэн Нацагийн Багабанди хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Улсын төсвөөс зарцуулж буй зардал нь хамгийн анхны/1993/ Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал/40 сая төгрөг/-аас  даруй 11 дахин өссөн үзүүлэлт юм.

2001 оны сонгуульд:

Сонгогчдын тоо: 1.205.885

Сонгогчдын ирц: 82,94% буюу 1 000 110 сонгогч санал өгсөн.

Хүчингүй саналын хуудас: 1,74% буюу 17 411 саналын хуудас хүчингүй болжээ.

1993 он-92,74%

2001 он-82,94% болж, есөн жилийн дараа сонгуулийн ирц 10 дахин буурчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Jj
2 жилийн өмнө
66.181.161.75

Natsagiin bagbandi sdaaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.