Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн 25 дугаар хорооны нутагт баригдаж байгаа "Эко констракшн" ХХК-ийн "Ривер вилла" болон "Их наяд"-ын аль нэг барилгаас нь энэ сарын 7-нд чулуу унаж, хүүхэд гэмтээжээ. Тус хоёр компанийн инженерүүдийн мэдэгдэж байгаагаар энэхүү хэрэгт хоёулаа буруугүй гэв. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа энэ хэргийн талаар БЗД-ийн 25 дугаар хорооны Засаг дарга А.Отгонбаяр ийнхүү ярилаа.
БЗД-ийн 25 дугаар хорооны Засаг дарга А.Отгонбаяр:
-"Эко констракшн" ХХК-ийн "Ривер вилла" хэмээн энэхүү барилга нь Монгол улсад мөрдөгдөж байгаа бүх хууль тогтоомжийг зөрчин баригдаж байгаа. 3м-ийн хашаа, хайсгүй. Төмөр замын болон голын ай савд барьсан. Сэлбэ гол дээгүүр бохирын шугамаа татсан. Гол дээгүүр цэвэр усны шугамаа татсан байсныг нь бид тэмцэж байж болиулсан. Одоо гүний худаг ухах вий гэж бид сэрэмжилж байна.
"Эко констракшний барилга дээрээс чулуу унаад, хүүхдийн тархи хагалчилчихлаа" гэдэг мэдээлэл иргэдээс ирсэн. Энэ хоёр барилгынхан хоёулаа "Бид буруугүй" гээд байгаа. Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Ер нь Улаанбаатар хот маань ямар ч төлөвлөлтгүй болж, бетонон ширэнгэ болж байгаагийн нэг илрэл нь энэхүү барилгууд юм. Энэ барилгууд одоо цэвэр усаа хаанаас татах нь тодорхойгүй байгаа. Үүнийг иргэд мэдэхгүй, энэ барилгуудаас орон сууц худалдан авч хохирох вий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Novshiin barilga