СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-09

Орчин цагийн зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн энэ өдөр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр давхар тохиолоо.

"Монгол цэргийн өдөр"-өөр буюу 3 дугаар сарын 18-ны өдөр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан түүхт 100 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж чадаагүй билээ.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа баярын хурал болон шагнал гардуулах ёслол эхэлжээ.

Баярын хурлыг нээж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ " Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтуудын түүхэн ялалт, баатарлаг гавьяа, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг. Манай алба хаагчид өнгөрсөн зуунаас эдүгээг хүртэлх хугацаанд эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа илтгэж байна. Ингэснээр на" хэмээн тодотгосон юм.

Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг "Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жил" илтгэл тавьсан ба тэрээр илтгэлийнхээ төгсөлд эх орон, тусгаар тогтнолоо хамгаалсан баатарлаг үйлст ахмад дайчид, Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа бүрэлдэхүүндээ гүн талархал илэрхийлж, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, баяраа хамтдаа тэмдэглэж чадахгүй байгааг цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү арга хэмжээнд БНӨСУ, ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй барилгачин дайчид болон Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд цахимаар оролцжээ.

бөгөөд Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар тус бүрэлдэхүүнээс "Ковид-19"-ийн шинжилгээ авсны дараа дотогш нэвтрүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.