Засгийн газар төрийн 516 үйлчилгээг "E-Mongolia" системд нэгтгээд байна

Иргэд, олон нийтэд үйлчлэх "E-Mongolia" төв Төв шууданд өнөөдөр буюу 5 дугаар сарын 9-ний өдрөөс ажиллаж эхэллээ.

Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болох аж.

Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна.

183983988 511088326713525 3665524024512937938 n1

183982410 477270506944777 1434260451756774340 n1

Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа 100 хоногт багтаан иргэдээ цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах, төрийн 500-аас доошгүй үйлчилгээг цахимжуулж, "E-Mongolia" системд нэгтгэх, Цахим үндэстэн болох зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд "Төр иргэндээ нээлттэй байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд суртал, чирэгдэл, авлига үгүй болно. Энэ нь сайн засаглал руу шилжиж байгаа нэг алхам. Ирэх гурван жилд хийж хэрэгжүүлэх үр дүнтэй, хамгийн том өв болж үлдэх ажлуудын нэг нь цахим шилжилт. Засгийн газар үүний төлөө иргэдтэйгээ хамтарч шаардлагатай бүхнийг хийх болно. Урьд нь авлигын хөрсөнд ургасан шарилжтай тэмцдэг байсан бол одооноос хөрсийг нь үгүй болгох шинэчлэл эхэллээ" хэмээжээ.

183863296 512797833099364 4737902690809779569 n1

184053091 844512469467021 8467902959232115540 n

Цаашид Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр найман байгууллагын 20 үйлчилгээнээс гадна 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлжээ.

Өнөөдрийн байдлаар иргэд "E-Mongolia" системээс давхардсан тоогоор 1.6 сая үйлчилгээг цахимаар авчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.