LIVE: Өнгөрсөн 24 цагт 804 хүн халдвар авч, хоёр хүн нас баржээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын 11:00 цагийн ээлжит мэдээллийг хүргэлээ.

Шинээр батлагдсан тохиолдлын 737 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт, дөрөв нь зөөвөрлөгдөж орж ирсэн бол долоо нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1,389 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 31,373 болж байгаа юм. . Ийнхүү нийт нас барсан хүний тоо 162 болж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 4,968 хүн цар тахлын халдвар аван, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдний биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн - 2,826

Хүндэвтэр - 1,530

Хүнд - 499

Маш хүнд - 113 хүн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.