СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-09

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн үйл ойлголцлоос болж бид олон боломжоо алдсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Олон жил яригдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих ажлыг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Цариг, хил холболтын цэг, санхүүжилт, тэр дундаа улс төрийн тоглоом, эсэргүүцэл, олон хүний ашиг сонирхол зэрэг асуудлаас болоод гацсан төмөр замын ажлыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Энэ хүрээнд 25 тоннын даац бүхий төмөр зам, 16 гүүр, 126 хоолой тавьж, 8 малын гарц барих билээ.

БНХАУ, Монгол Улсын хамтарсан компаниуд төмөр замаар нүүрс тээвэрлэх нарийн царигийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан байдаг.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Өнгөрсөн удаагийн ажлын хэсгийн уулзалтаар нэг зүйл дээр тохиролцсон байна. "Чайна Энержи" компани, Тавантолгой төмөр зам компани хамтарсан ажлын уулзалт ойрын хугацаанд хийх юм байна. Хамгийн гол нь тооцооллоо сайн хийж, БНХАУ-ын талтай ярилцан Монголын талд нарийн цариг байх уу эсвэл ганц мод руу өргөн цариг байх уу гэдгийг олон улсын ачаа харилцааны хэлэлцээрийн дагуу шийдэх шаардлага үүсч байгаа" гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гашуунсухайтын боомт улсын төсвийг бүрдүүлэхэд экспортын нүүрсний 55 хувь, зэсийн 60 орчим хувийг эзэлж байгаа юм. Энэ хугацаанд барьсан далан нь байхгүй, үүнийг дагаад маш их хэмжээний үргүй зардал гарсан. Алдаа нь техник технологийн юм уу эсвэл хоёр улсын асуудал огт байгаагүй. Гашуунсухайт-Зүүнбаян төмөр замын асуудалд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын их хурлын дарга Г.Занданшатар нар нэгдмэл ойлголттой байснаас сүүлийн хоёр жилийн хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтын ажил урагшилж чадсан. Өнөөдрийн байдлаар 600 орчим км төмөр замын ажлыг гүйцэтгээд байна. Цаашид илүү эрчимжүүлж, стратегийн ач холбогдол бүхий уг төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа" хэмээн тэмдэглэсэн юм.

Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсийг уурхайн амнаас 50-60 ам.доллароор борлуулж байна.

Харин Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж буурч, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Түүнчлэн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.