Манай зургаан боксчин алтан медалийн төлөө тулалдана

Сурталчилгаа
Манай зургаан боксчин алтан медалийн төлөө тулалдана

51 дэх удаагийн Чехийн гран-при боксын олон улсын тэмцээний хагас шигшээ тулаанд манай найман боксчин хүч үзэж зургаан боксчин алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. 

18 орны нийт 99 боксчин тулалдаж буй энэ удаагийн тэмцээнд манай улсаас Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор есөн боксчин тулалдана. Манай баг бүрэлдэхүүний мэдээлэл болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Хүрэл медалийн төлөөх тулаанд гайхалтай тулаануудыг хийж өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсан манай боксчдын тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл урьд шөнө хагас шигшээ тулаанд манай боксчид дараах үр дүнг үзүүллээ. 

  • Эмэгтэйчүүдийн 51кг жинд Л.Алтанцэцэг Украины боксчинг 3:2 харьцаагаар ялсан
  • Эрэгтэйчүүдийн 52кг жинд Х.Энхмандах Германы боксчинг 5:0 харьцаагаар ялсан
  • Эрэгтэйчүүдийн 63кг жинд Э.Цэндбаатар Унгарын боксчинг 5:0 харьцаагаар ялсан
  • Эрэгтэйчүүдийн 63кг жинд Б.Чинзориг Францын боксчинд 2:3 харьцаагаар ялагдсан
  • Эрэгтэйчүүдийн 75кг жинд О.Бямба-Эрдэнэ Словакын боксчинг 3:2 харьцаагаар ялсан
  • Эмэгтэйчүүдийн 57кг жинд О.Есүгэн Финландын боксчинг 5:0 харьцаагаар ялсан
  • Эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар Шведийн боксчинг 5:0 харьцаагаар ялсан
  • Эрэгтэйчүүдийн 69кг жинд Б.Мишээлт Иорданы боксчинг 0:5 харьцаагаар ялагдлаа. 

Ийнхүү тус тэмцээнд зодоглосон манай есөн боксчноос зургаан боксчин маань алтан медалийн төлөө тулалдахаар боллоо. Манай боксчид өнөөдөр алтан медалийн төлөө Улаанбаатарын цагаар 23:00 цагт тулалдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0