СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-05-08

ДЭМБ БНХАУ-ын Синофарм вакциныг бүртгэж авлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус БНХАУ-ын “Sinopharm” коронавирусний вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвшөөрснийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Ингэснээр тус вакцин ДЭМБ-аас аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээ авсан “COVID-19”-ийн 6 дахь вакцин болж байгаа юм.

ДЭМБ олон улсын COVAX механизмаар дамжуулан худалдан авч болох коронавирусний вакцины жагсаалтыг өргөжүүлж  буй нь улс орнуудад “Sinopharm”-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон нь үйл явцыг хурдасгаж, худалдан авах, ашиглах боломж олгоно гэж үзэж байгаа аж.

Одоогийн байдлаар ДЭМБ яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвлөсөн вакцины жагсаалтад АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн "Comirnaty" вакцин, Америкийн "Johnson & Johnson" компанийн охин компани болох "Janssen", Америкийн "Moderna" компани, мөн Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцины хоёр хувилбарыг оруулаад байгаа юм.

Эх сурвалж: ДЭМБ www.who.int

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.