БИЧЛЭГ: Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг гэдэг хүнийг дарга болгохын төлөө ард түмэн зовох ёсгүй

Монгол ардын нам /МАН/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төрд өрнөөд байгаа хурцадмал байдал, тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаатай холбогдуулан тайлбар өглөө. 

-Ардчилсан нам суулт зарлалаа. Эрх баригч МАН бүртгэл болон сонгуулийн байгууллагад нөлөөлж байна гэж ярьж байна. Энэ талаарх таны байр суурь?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: 

-

Намайг арван настай, мэдээ ороход Н.Алтанхуяг нарын хүмүүс улс төрд явж байсан. Энэ хүмүүс 30 жил улс төр хийж явлаа. Яагаад төлөвшдөггүй юм бэ? шүү дээ. 

Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхаар шударга байдаг, биш байхаар шударга бус болчихдог байж болохгүй. . Энэ үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. 

Бидэнд Ковидоос өгсүүлээд зовох шалтгаан мундахгүй олон байна. . Төрийн тэргүүний сонгох сонгуульд монголын ард түмэн төрөө дээдэлж оролцох ёстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.