СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг, хадгалан борлуулдаг 11 бүлгийг илрүүлэн шалгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
2 жилийн өмнө

ЦЕГ-аас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цахим хэлэлцүүлэг цувралаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд клабхаус (clubhouse)-д Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхи ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдтэй ярилцан, мэдээлэл өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт зочноор СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Б.Соёлмаа, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа нар оролцсон юм. “Хар тамхи ба хөл хорио” сэдвийн хүрээнд ярьсан зарим онцлох мэдээллийг тоймлон хүргэе.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням:

-Дэлхийн зарим улс оронд сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээг яагаад зөвшөөрдөг юм бэ?

-Хүүхэд, залуусын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвс гэх бодисын талаар буруу ойлголт нэлээн байдаг. Дэлхийн зарим улс оронд өвсний хэрэглээг яагаад зөвшөөрөх болсон, бүх мужид зөвшөөрсөн үү, ер нь өвсөнд ямар сөрөг муу үр дагавар байдаг талаар ул суурьтай уншиж, судлан үүний дараа дүгнэлт хийх хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын зарим мужид “THC буюу сэтгэцэд нөлөөт бодис”-ын агууламж багатай каннабисыг зөвхөн анагаах ухаан, шинжилгээ судалгааны зорилгоор ашиглахыг зөвшөөрч хуульчилсан бол цөөн тооны муж энгийн хэрэглээг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Аливаа улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, амьжиргааны түвшин, хүний хөгжлийн индекс, мансууруулах бодисын хэрэглээний түвшин зэрэг маш олон хүчин зүйлээс тухайн бодисын хэрэглээг зөвшөөрөх, эсэх асуудал яригддаг. . Харин манай бүс нутгийн улс орнууд өвсний хэрэглээг зөвшөөрдөггүй бөгөөд хатуу хяналтад байлгадаг. Энэ талаар албан ёсны цахим хуудсуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулдаг хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Юуны өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, статистик мэдээлэл, дүн шинжилгээнд суурилж, олон улсын туршлагаас судлаж өөрийн орны онцлогт нийцүүлэн зохион явуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй.

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг хүмүүс, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараатай тусгай ажиллагаа, хяналт шалгалт тогтмол зохион явуулдаг. 

Үүний үр дүнд . Эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсөж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоосон байна.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага, ял шийтгэл оноодог талаар мэдээлэл өгөөч.

-Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 дах хэсэгт заасны дагуу мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг. Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол, өөрөөр хэлбэл, Монгол Улсад хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял, шийтгэлийг шүүхээс оноодог.

МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа:

-Мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис маш олон төрөл, ангилалтай. Төрөл, ангиллаас шалтгаалан хүний биед үзүүлэх нөлөө, илрэх шинж тэмдэг нь ялгаатай байдаг. Тийм учраас эцэг эхчүүд энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон тохиолдолд таны хүүхдийн хоолны дуршил гэнэт багасаж, биеийн жин алдагдах, нойрны хямралтай болж, орой унтахгүй байх, эсвэл олон цагаар их унтах, арьсан дээр нь идээт үрэвсэл гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Мөн хичээл, сургуульдаа идэвхтэй байсан хүүхэд тань явах дургүй болох, гадаад үзэмж, төрх байдлаа огцом өөрчлөх, өмнөх сонирхол, хобби, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдөх, хариуцлагагүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. .

-Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон байж болзошгүй хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж ярилцах ёстой бол?-

-Эцэгэхчүүд үр хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцаж, үзэл бодлыг нь сонсож байх хэрэгтэй. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.