Хүүхдүүдийг вакцинжуулахгүй бол халдварын тархалт зогсохгүй

Манай Улс 0-18 насны 1.250.000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм. Өнөөдрийн байдлаар дээрх насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхлээгүй байгаа. 
Улсын Онцгой комиссоос ...

  • 5 дугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг,
  •  6 дугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана
  • 7 дугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм.

Гэхдээ насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан ч цаана нь үлдэж байгаа хүүхдүүдээ дархлаажуулж чадахгүй бол бид халдварыг бүрэн хумих боломжгүй юм.
. Хэдийгээр Ковид хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

178910063 964435314385583 3665945751356203300 n
Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл ийм өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдүүдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно.
Тиймээс намар хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Хүүхдийн вакцины судалгаа ба бусад орны баримталж буй бодлого 

. Одоогийн байдлаар Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниуд хүүхдийн вакцины туршилтууд амжилттай болж байгаа талаар мэдээлээд байна.

  • 2021.03.31-нд Файзер вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж үзэхэд 100% үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
  • 2021.04.07-нд хүүхдүүдэд Астразенека вакцины туршилт хийхийг зогссон
  • 2021.01.15-нд .
  • 2021.03.22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.

178658546 964435254385589 534667452415270752 n

Хүүхдийн вакцины бэлтгэл хангах санал

Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал юм. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, . Тиймээс дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.

175964307 964435274385587 1525333095822916774 n

  • 5 сард багтаан хүүхдийн вакцин хулдаж авах эх үүсвэрийг ЗГ-аас шийдвэрлэх
  • 6-7 сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах
  •  9-10 сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх.

179919793 964435341052247 836527351485110602 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.