БНСУ: Вакцин тариулсан иргэд 14 хоногийн тусгаарлалтад орохгүй

Өмнөд Солонгосын эрх баригчид коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаа тариулсан иргэдийг ирэх 5 дугаар сарын 5-наас эхлэн 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлнө гэж мэдэгджээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр Гэсэн хэдий ч албаныхан ийм төрлийн хүмүүсийг 14 хоногийн турш хянах бөгөөд тухайн хугацаанд хоёр удаа шинжилгээ авна гэдгийг онцолсон байна.

Тус улсад одоогоор "Пфайзер", "АстраЗенека" зэрэг вакциныг ашиглаж байгаа бөгөөд эдгээр нь хоёр тунгаар бүрэн дархлаа тогтоох юм. Тусгаарлалтаас чөлөөлөх явдал нь хоёр дахь тунгаа тариулснаас хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа хэрэгжиж эхлэх аж.

Харин байна.

БНСУ одоогоор 52 сая хүн амынхаа таван хувь буюу 2.6 сая орчим хүнд коронавирусийн вакцины эхний тунг тариад байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.