Энэтхэгт улс төрийн томоохон жагсаал цуглаан болж байна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн "Бхаратия Жаната" намын гишүүд удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнө дэмжлэг цуглуулах зорилгоор улс төрийн жагсаал цуглаан хийж байна.

Телангана мужийн өмнөд хэсэгт сонгуулийн сурталчилгааны ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд гудамжинд олон зуун хүн цугласан байна. Тэдний ихэнх нь амны хаалт зүүгээгүй байсан бөгөөд олон нийтийн газар зай барих удирдамжийг баримтлаагүй юм.

58ccce97 1915 482b be1b b9f94bd11df0

Ингэснээр тус улсын нийт халдварын тоо 17,636,307 болж, нас барсан хүний тоо 200 мянга даваад байгаа юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Энэтхэгт үүсээд буй коронавирусийн хямралын нөхцөл байдал нь олон нийтийн цуглаан, вирусийн мутацид орсон шинэ хувилбарууд болон вакцинжуулалтын хамрах хүрээ бага байгаатай холбоотой аж.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.