Баруун Виржиниа муж вакцин тариулсан залуучуудад $100 өгнө

АНУ-ын Баруун Виржиниа мужийн эрх баригчид коронавирусийн эсрэг вакцин тариулсан 16-35 насны оршин суугчдад 100 ам.долларын хадгаламжийн бонд өгөхөөр болсноо мэдэгджээ. Энэ нь тус мужийн залуучууд вакцинжуулалтад илүү идэвхтэй хамрагдах "түлхэц" болно гэж албаныхан найдаж байгаа юм.

Мужийн амбан захирагч Жим Жастис "Цар тахлыг ялан дийлэхэд манай залуучууд хэчнээн чухал болохоо хараахан ойлгохгүй байх шиг байна" хэмээн тэмдэглэжээ. Баруун Виржиниа нь дархлаажуулалтын түвшнээрээ АНУ-ын тэргүүлэх мужуудын нэг байсан боловч сүүлийн хэдэн долоо хоногт вакцин тарилгын явц удааширсан байна.

 118223448 jimjustice2

Тэгвэл энэхүү урамшууллын хөтөлбөр нь 16-35 насны бүлэгт багтах хүмүүс вакцин хийлгэсэн тохиолдолд 100 ам.долларын хадгаламжийн бондыг хүүтэй нь авах боломжийг олгох юм.

АНУ-д одоо 16-аас дээш насны бүх хүн цар тахлын эсрэг вакцин тариулах боломжтой болоод байгаа билээ. Гэвч судалгаанаас харахад залуучууд вакцинжуулалтын тал дээр ахмад настнуудаас илүү эргэлзээтэй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.