Д.Цогтбаатар: 40 мянган тун Спутник-V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ирнэ

Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд 40,000 тун Спутник V вакциныг татан авахаар болсныг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.

Д.Цогтбаатар  “” хэмээн твиттер хаягтаа мэдээлсэн байна.

Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник V вакциныг худалдан авахаар гэрээлсэн. Үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сард багтаан татан авна хэмээн УОК мэдээлж байсан. Мөн Сангийн сайд Б.Жавхлан энэ долоо хоногтоо багтааж эхний ээлжийн Спутник-V вакцин ирэхээр ярилцаж байгаа гэж мэдэгдсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.