Герман сувилагч коронавирусийн вакцины оронд давсны уусмал тарьжээ

ХБНГУ-ын нэгэн сувилагч "BioNTech" коронавирусийн эсрэг вакциныг давсны уусмалаар солин, иргэдэд тарьж байсан нь ил болжээ.

Албаныхан энэ явдлын талаар түүнтэй хамт ажилладаг хүнээс олж мэдсэн аж.

Одоо уг эмэгтэйн эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм. Гэвч тэрээр нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Энэхүү сувилагчаар вакцин тариулсан иргэдийн хэн нь давсны уусмал тариулсан нь хараахан тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: Известия

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.