Б.Жавхлан: Спутник-V вакцины эхний татан авалтыг тээвэрлэх онгоцоо бэлдсэн байгаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр вакцины татан авалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр “. "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд ирэх долдугаар сард вакцин нийлүүлэх боломжтой гэсэн. Манай улс долдугаар сарыг хүлээх боломжгүй тул вакцины худалдан авалтыг эрчимжүүлж эхэлсэн. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг худалдан авч ирэх тавдугаар сарын 15-н гэхэд нийслэл хотын насанд хүрсэн иргэдээ вакцинд хамруулж дуусгана. .

ОХУ-ын спутник-V вакцины үйлдвэртэй нэ сая тун вакцин худалдан авах гэрээ хийсэн. Тус вакцины үйлдвэрт асуудал үүссэн тул татан авалт хүлээгдэж байна. Энэ долоо хоногт вакцины эхний татан авалтаа хийх тал дээр хоёр талаас бүх хүчин чадлаа дайчлан ажиллахаар болж, манай улс вакцин тээвэрлэн авчрах онгоцоо бэлдсэн байгаа.

Спутник-V вакцин нийлүүлэх тал дээр манай улсаас саатсан зүйл байхгүй. Бүх төлбөр тооцоог хийсэн. Цаад нийлүүлэгч талаас удаж байгааг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.