Энэтхэгт коронавирусээр нас барсан иргэдийн цогцсыг гудамжинд шатааж байна

Энэтхэг улсын шарил чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй болсны улмаас коронавирусээр нас барсан иргэдийн цогцсыг гудамжинд шатааж байна.

Тус улсад цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо сүүлийн хоёр долоо хоног дараалан өсөж байгаа билээ. Мөн тус улсад бүртгэгдсэн давхар мутацитай коронавирусийн шинэ төрлийн халдварын улмаас байдал улам хүндэрч байна. 

Энэтхэгт өнгөрсөн 24 цагт нийт 352 мянга орчим халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол 2.8 мянга гаруй хүн нас баржээ. Энэтхэг улс халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. 

Үүний дараагаар АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг улс орнууд туслалцаа үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Герман улс ойрын өдрүүдэд Энэтхэг рүү хүчилтөрөгч болон бусад эмнэлгийн тусламж илгээнэ гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Известия

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.