22 хүнд санаатайгаар халдвар тараасан этгээдийг баривчилжээ

Испани улсын цагдаа нар 22 хүнд санаатайгаар коронавирусийн халдвар тараасан эрэгтэйг танхайн хэргээр баривчилжээ.

Тус эрэгтэйд хэд хоногийн турш цар тахлын халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд хамт ажиллагсад нь түүнийг гэртээ харихыг хүссэн боловч тэрээр татгалзсаар байжээ.

Тэрээр Майорка дахь ажлын байрандаа байнга холхин, амны хаалтаа доош татан, ханиалгаж байсан аж.

Одоогийн байдлаар түүний ажлын таван ажилтан болон фитнес клубийн гурван үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу "Эерэг" гараад байгаа юм. Мөн халдвар авсан хүмүүсийн дунд сэжигтэн эрэгтэйн гэр бүлийн 17 гишүүн байгаа бөгөөд тэдний гурав нь нэг настай хүүхэд аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.