УНТЭ-ийн удирдлагууд хамаарал бүхий хүмүүстээ Pfizer вакцин хийсэн үү
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Ковид-19 цар тахал улс оронд тархаж, иргэдийн сэтгэл санаа түгшүүртэй, айдас ихтэй байгаа үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай холбоотой мэдээлэл өдөр алгасалгүй гарч байгааг онцлон сануулжээ.
Тэрээр АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хандан дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Цахиур.мн сайтад гарсан мэдээллийн дагуу УНТЭ-ийн холбогдох ажилтнууд, үйл ажиллагааг нь шалгах хүсэлт илгээсэн байна.
Уг албан бичигт УНТЭ-ийн удирдлагууд хүнд өвчтөндөө хийх бсан Pfizer вакциныг хамаарал бүхий иргэдэд хийсэн тухай мэдээлэл болон эрхтэн шилжүүлсэн иргэдэд улсаас олгодог өндөр үнэтэй эмийн тайлан, тооцоонд шалгалт хийх тухай дурджээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.