БНСУ-ын иргэд өөрсдөө коронавирусийн шинжилгээ авах боломжтой болжээ

Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам хоёр төрлийн коронавирусийн гэрийн шинжилгээний иж бүрдэлд яаралтай зөвшөөрөл олгожээ.

Тус улсад цар тахлын халдварын тархалт тогтмол өсөж байгаа бөгөөд шинжилгээний чадавхаа нэмэгдүүлэхийн тулд эдгээр иж бүрдлийг нэмэлт хэрэгсэл болгож ашиглах аж.

Хүмүүс энэхүү иж бүрдлийг ашиглан өөрсдөө шинжилгээ авах боломжтой бөгөөд хариу нь 15-20 минутын дотор гарах гэнэ.

TestProcedureCovidAntigenTest

Гэвч уг гэрийн шинжилгээний хэрэгсэл нь "PCR" шинжилгээтэй харьцуулахад нарийвчлал багатай тул зөвхөн нэмэлт хэрэгсэл болгон ашиглах хэрэгтэй гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж байгаа юм. 

бөгөөд Европын хэд хэдэн оронд ашиглаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.