Эверестийн оргилд коронавирусийн халдвар дэгджээ

Эверестийн ууланд авирч байсан нэгэн уулчин коронавирусийн халдвар авсан болох нь батлагдсанаар цар тахал дэлхийн хамгийн өндөр оргилд хүрэв.

Үүнээс өмнө Эверест уул нь нэг жилийн турш уулчдад хаалттай байсан бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө хүмүүс дахин авирч эхлээд байсан юм.

Түүний багийн шерпа уулын хөтөч мөн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл байгаа юм.

Эрлэнд Несс хаанаас халдвар авснаа мэдэхгүй байгаа ч Непалын Хумбугийн хөндийн дагуух цайны газруудын нэгээр орохдоо халдвар авсан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Тэрээр одоо бүрэн эдгэрээд байгаа бөгөөд ойролцоох хотод байрлаж байгаа гэнэ.

Гэвч энэхүү халдварын дэгдэлт нь Эверестийн оргилоор дамжуулан олсон орлогоос ихээхэн хамаардаг Непал улсад хүчтэй цохилт болж байгаа юм. Тус улс нь жил бүр Эверестэд авирах зөвшөөрөл олгож, 4 сая ам.доллар олдог байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.