Хатуу хөл хориог 5-р сарын 7 хүртэл үргэлжлүүлэхийг УОК дэмжлээ
Улсын онцгой комиссын хуралдаан өглөө эхэлсэн. Дөнгөж сая хуралдаж дуусжээ.
Хурлаар хатуу хөл хориог тавдугаар сарын 7 хүртэл үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 25 хүртэл тогтоосон хатуу хөл хориог дахин АРАВ хоногоор сунгахыг дэмжсэн байна.
Яг одоо Засгийн газар үргэлжлүүлэн хуралдах бөгөөд хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.