"Pfizer" вакцины хуурамч тунг 2,500 ам.доллароор зарж байжээ

Мексик, Польш зэрэг улсын хууль бус наймаачид "Pfizer" коронавирусийн вакцины хуурамч хувилбарын тун тус бүрийг 2,500 ам.доллароор зарж байсныг тус вакциныг үйлдвэрлэгч компани болон албаны хүмүүс батлан, мэдэгджээ.

Уг хуурамч вакцин нь хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй хэдий ч үхлийн аюултай цар тахлын эсрэг дархлаа тогтоохгүй юм. Мексикийн Засгийн газрын төлөөлөгч Хюго Лопес-Гателлын мэдээлснээр сэжигтнүүд энэхүү хуурамч вакциныг олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарж байсан аж.

Үүнийг орон нутгийн кибер цагдаа нар илрүүлэн, хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Харин "Pfizer" компани нь эдгээр вакциныг шинжилж үзэхэд тус эм үйлдвэрлэгчийн "BioNTech"-тэй хамтран боловсруулсан коронавирусийн эсрэг вакцин биш болох нь батлагджээ.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.