СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-23

600 мянган тун вероселл вакциныг хүлээн авч, өнөөдрөөс давтан тунг хийж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Өчигдөр/2021.04.23/ БНХАУ-аас нийт 600 мянган тун Vero Cell вакциныг хүлээн авлаа.

Өмнө нь Монгол улс коронавирусийн эсрэг Vero Cell вакциныг 300,000 мянган тун тус бүр бүрээр хоёр удаа татан авч вакцинжуулалтад ашиглаад байсан. Харин энэ удаад ийнхүү 600,000 тун Vero Cell вакциныг татан аваад байна.

Өдөрт 60 орчим мянган хүнийг дархлаажуулалтад хамруулна.

Тавдугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд бүрэн хамрагдуулж дуусах бол Зургадугаар сарын 10 гэхэд хоёрдугаар тунг вакцинд хамруулах юм.

Түүнчлэн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулах юм. Харин вакцинд хамруулах иргэдэд хороо болон өрхийн эрүүл мэндийн төвөөс хаана, хэзээ вакцинд хамрагдахыг утсаар болон өөрсдийн мэдээллийн сувгаар мэдээлэх аж.

Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.