СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-23

Сэлэнгэ мөрөнд осолдсон гурван иргэний цогцсыг гаргав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, 7 хүн голын усанд осолджээ. Тодруулбал, тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч, голын эрэг дээр 38, 16, 3 настай эрэгтэй нар эсэн мэнд гарсан байна.

Харин 62, 50 болон нас нь тодорхойгүй эрэгтэй нар болон 38, 32, 8 настай эмэгтэй, 5 сартай хүүхэд нар осолдсон байсан. Эрэн хайх ажилллааны үр дүнд энэ сарын 22-ны 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэй, 16:30 цагт Т нарын цогцсыг гаргасан. 

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 04.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. . Тус аймгийн Рашаант сумын Тээл багийн “Цацын-Ам” гэдэг газар хээрийн штабыг байгуулсан.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан аврах бүлэг ажиллаж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.