LIVE: Өнгөрсөн хоногт 1328 иргэнээс халдвар илэрч, 48-90 настай таван хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын талаарх мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1328 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 26692 боллоо. Мөн хугацаанд 426 эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13772 боллоо.
Мөн хугацаанд ковидын улмаас таван хүн нас барж, нас барсан хүний тоо 61 болсон харамсалтай мэдээ байна.
Ковид-19-өөс шалтгаалсан нас баралтын тухайд
- 90 настай эмэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
- 48 настай эрэгтэй 04.13-нд онош нь батлагдсан
- 72 настай эмэгтэй 04.13-нд онош нь батлагдсан
- 61 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
- 60 настай эмэгтэй 04.18-нд онош нь батлагдсан
Мөн коронавирусийн халдвартай, тархиндаа гэмтэлтэй байсан 49 настай эрэгтэй 04.19-нд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад өөд болжээ.
Сүүлд бүртгэгдсэн халдварын 1325 нь дотоодод, гурван тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Мөн 80 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдийн байдлаар хяналтад байгаа хүн 8929 тохиолдол байна. Үүнээс эмнэлэгт 3789 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5140 иргэн байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.