СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БШУЯ: Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

БШУЯ-наас Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар дараах тайлбарыг хийлээ.

Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд газар авч байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тайлбар хийх шаардлага үүслээ. 2020 онд гадаадад суралцахаар боловсролын зээлийн санд 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ.

1. 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн. Энэ журмаар магистр докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг.
Харин 2013.08.19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр 2 тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна.

2. 2021 онд боловсролын зээлийн сангаас бакаларын хөтөлбөр зарлагдаагүй болно..
Нэмэлт мэдээлэл өгөхөд дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана. Үүний дараа эссэ бичлэг болон ярилцлагын шалгалтад оролцдог. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог юм хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЭНХАМГАЛАН БШУЯын Сайд
3 жилийн өмнө
202.126.90.72

Сайхан шаах юм даа Зөвхөн Дарга нарын хүүхдэд өгдөг Зээл шүү дэ

БСШУЯ-ны сайдад
3 жилийн өмнө
59.153.114.241

Дэлхийн топ 20-д багтдаг сургуульд монголд нэн шаардлагатай мэргэжилээр суралцахаар тэнцсэн хүүхдэд олдоогүй зээл нь ярилцлага эссэ төдийхөнөөр монгол улсад хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй мэргэжилээр нь шалгаруулчихаж байгаа нь асуудал бна шүү дээ. Яамны сайдын лайвын доорх комэнтуудыг үзээрэй

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.85

Sadar said ogtsor

Иргэн
3 жилийн өмнө
202.126.89.151

Эгэл ардын хүүхдэд хялгаалагдагүй зээл дарга нарын хүүхдэд ногоон гэрэлээр олдохынмаа

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.104

Битгий мэдэн будилцгаа Энэхүү зээл нь шалгаруулалтанд тэнцсэн боловч сургалтын төлбөрөө төлөх чадамжгүй нэгэнд олгох зээл юм Түүнээс хөрөнгөтэй чинээлэг айлын хүүхэд хамрагдах ёсгүй

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.64

Ааваасаа илүү шуналтай хүү байх нь. Аавынхан шунал хүү дээр нь гарчээ. Заваан юмнуудын хүүхдүүдын дунд бидний хүүхдүүд ч гэсэн амьдран гэж бодохоор дургүй хүрчлээ.

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.200

Мөнгө хөрөнгөтэй хүн байж зайлшгүй энэ зээлд хамрагдаад, ард иргэдийн хүүхдүүдийн боломжоос хороож байгаа нь олны дургүйцлийг хүргэж байна. Боломж тааруу айлын маш сурлагатай хүүхдүүд зөндөө бий шүү дээ...тэнэд 1 ч гэсэн боломжтой айлууд нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Ялангуяа засгийн эрх баригчид

zochin
3 жилийн өмнө
66.181.161.35

turiin mungunuus abch l baibal setgel n hanadag tsadahaa medexgui hulgaichyyd turd ih bn daa

bi
3 жилийн өмнө
202.126.89.26

muu pizda ergeed tulburuu tuluhguishdee ulsiin shadar said guai ulun nohoi mn mungugui yum bol munhjinguus zeeleech ergeed tuluhguigeer n turiin zeeĺ ruu chichreed muu lalar

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.