Боксчид шударга бус шүүлтийн золиос болсоор л !

Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа. 

 

Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Монгол улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат нар хүрэл медалийн болзол хангалаа. 

Манай тамирчид өчигдөр ОХУ-ын боксчидтой мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийсэн ч харамсалтай нь ялагдан хүрэл медаль хүртэж тэмцээнээ өндөрлүүллээ. Хэдийгээр Э.Сүхбат ОХУ-ын боксчинг сүүлийн хоёр үеийн турш илүүрхэн тулалдсан ч харамсалтай нь шүүгчид нөгөө талд ялалтыг өглөө. Бүр 5:0 харьцаагаар ОХУ-ын боксчны талд ялалт өглөө. Эрхэм үзэгч та тулааны бичлэгийг үзэн шүүлт шударга болсон эсэхэд өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ. Сонирхогчдын боксын олон улсын холбоог (AIBA) авилгалд идэгдэж, спортын шударга шүүлт хийж чадахгүй байгаа үндэслэлээр олон улсын олимпын хороо олимпын наадмаас боксын төрлийг хасах дээрээ тулж эцэст нь AIBA-гийн оролцоогүйгээр зохион байгуулахаар болоод байгаа ч тэд шүүлтээ шударга бус явуулсан хэвээр л байна. 

Э.Сүхбатын хагас шигшээд ОХУ-ын боксчинтой тулалдсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

А.Хулангийн хүрэл медалийн төлөөх тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Э.Сүхбатын хүрэл медалийн төлөөх тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.