LIVE: УНТЭ-ээр үйлчлүүлсний улмаас нэг гэр бүлийн 14-47 насны зургаан иргэн халдвар авчээ

Чингэлтэй дүүргийн иргэн Улсын нэгдүгээр төв эмнэлгээр энэ сарын 5, 7-нд үйлчлүүлсний улмаас халдвар авчээ. Ингээд гэр бүлийн гишүүд болох 14-47 насны зургаан хүн өнөөдөр халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн: Манай бэр УНТӨ-ээр үйлчлүүлсэн тэгээд хэд хоногоос гэр бүлийн гишүүдэд халдварын шинж тэмдэг илэрсэн. Манай нөхөр хавдартай тул шинжилгээ өгөх боломжтой байсан. Шинжилгээ өгтөл эерэг гарсан. . Манай бэр эмнэлгээс үйлчлүүлснээс өөр олон нийтийн газраар яваагүй. Миний хувьд хувийн байгууллагад ажилладаг ч манай ажлаас халдвар илрээгүй. Ингээд бодохлоор эмнэлгийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэл муу улмаас гэр бүлээрээ халдвар авсан гэж үзэж байна.

Бэрийн бие муудсан тул эмнэлэгт долоон сартай хүүхэдтэйгээ хэвтэж байгаа. Уушгинд халдвар орсон байна гэж эмч хэлсэн. Тэгэхээр халдвар аваад удсан болохоор тэгсэн байх гэж үзэж байгаа.

Манай нөхөр хорт хавдартай ч одоогоор биеийн байдал сайн байна. Манай гэр бүлийн хувьд 2-3 хоног гэртээ тусгаарлагдсан. Энэ үед эм бэлдмэлээ өөрсдөөсөө гаргаж, дархлаагаа дэмж гэдэг зөвлөмж өгсөн. Гэвч даралт ихсэж, халуурсан тул бүх газарт нь хандаж, эмнэлэгт хэвтэхээр болсон.

Халдвар авсан гэдэг мэдээг дуулснаас хойш сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Ойр тойрны хэдэн хүндээ л халдвар авсан гэж хэлснээс биш ажил болон найз нөхөдтэй хэлээгүй. . Эрүүл мэндийн яамнаас эдгээд гарч байгаа хүмүүс халдвар тараахгүй гэх зэргээр нийгэмд зөв эерэг зүйл хэлж, уриалмаар байна. Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд эм, бэлдмэлээ, хоол ундаа өөрсдөө авах нь эдийн засагт маш их хүндрэлтэй санагдсан. Иймд төр засгаас гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд эм болон хоол хүнсний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.