СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-21

LIVE: Хүүхдийн тоглоомын талбайнуудыг битүүмжилж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Энэ сарын 18-ны өдрийн байдлаар 0-18 насны нийт 4412 хүүхэд коронавирусийн халдвар авсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгджээ.

Иймд хүүхдүүд тоглоомны талбай талбайд олноороо бөөгнөрч тоглох нь халдвар тархах нөхцөл болж байгаа тул Баянгол дүүргийн зургаадугаар хорооны орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбайг битүүмжилсэн байна. 

Тус орон сууцны СӨХ-ны дарга: Цаг агаар дулаарч байгаа энэ үед хүүхдүүд гадаа тоглох нь ихсэж байна.. Талбайг нь битүүмжилсэн гэсэн ч хүүхдүүд автомашины зам дээр бөөнөөрөө тоглох тохиолдол байна. 

Иргэн: Миний хувьд жирэмсэн болохоор өдөрт агаар салхинд гарахгүй бол битүү орчинд байхаар агаар дутагдаад хэцүү байна. Хүүхдүүдийн хувьд ч тийм байх. Гэхдээ халдвар нэг нэгэндээ тараах нөхцөл үүсэж байгаа тул гадаа гарч тоглох нь эрсдэлтэй болчихоод аль алиндаа хэцүү байх шиг байна.

Хүүхдүүдийн хувьд тоглоомны талбайг хаасан ч гэсэн эргэн тойронд бөөнөөрөө тоглож байлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.