Чад улсын Ерөнхийлөгч зэвсэгт этгээдүүдийн дайралтад өртөж, амиа алджээ

Төв Африкийн далайд гарцгүй Чад улсын Ерөнхийлөгчөөр 30 орчим жил ажилласан 70 настай Идрисс Деби тулааны талбайд хүнд шархдан, улмаар таалал төгссөн болохыг армийн эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.

Армийн төлөөлөгч Азем Бермендо Агуна төрийн мэдлийн сувгаар дамжуулан “умард Африк дахь исламын хэт даврагсдыг дарахын тулд удаан хугацаанд хүчин чармайлт гаргасаар ирсэн Ерөнхийлөгч Деби тэргүүн фронтод байлдаж яваад авсан шархныхаа улмаас таалал төгслөө” гэжээ. Харин . Шархадсаныхаа дараа зугтааж байгаад амиа алдсан гэжээ.

Идрисс Деби амь насаа алдахаас ердөө ганц хоногийн өмнө зургаа дахь удаагаа дараалан сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхийг үргэлжлүүлэн барихаа мэдэгдсэн юм. Энэ сарын эхэнд Чад улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр дахин ялалт байгуулаад байжээ.

Чадын Эв найрамдал болон өөрчлөлтийн фронт бүлгийн зэвсэгт этгээдүүд 2016 оноос хойш Дебийг төрийн тэргүүний суудлаас хөөхийг эрмэлзэж, дайн тулаан, цус асгаруулсан зэвсэгт мөргөлдөөнийг эхлүүлсэн юм.

. Арми 14 хоногийн хугацаанд үндэсний хэмжээнд гашуудал зарлаж, шөнийн цагаар хөл хорих боллоо. Дараагийн шийд гарах хүртэл агаарын болон газрын хилийг хаахаар болсон байна.

AP21110531635155

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.