СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-20

LIVE: Туслах малчдын хүүхдүүд хөдөлмөрөө мөлжүүлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос 2021 оны илтгэлээ УИХ-д өргөн барьсан. Тус илтгэлд туслах малчдын эрх зөрчигдөж байгаа талаар тусгай бүлэг оржээ. Энэ талаар бид төслийн удирдагч С.Болдтой ярилцлаа.  

Төслийн удирдагч С.Болд:

-Туслах малчдын гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хамт цалин хөлсгүйгээр зарагдаж байгаа нь судалгаагаар тодорхой болсон. Манай улсад 18231 хүн туслах малчин хийж байна. Тэд хөдөлмөрөө мөлжүүлж, эрхээ зөрчүүлж байна. Туслах малчдын орлого нь малчин өрхөөс хоёр дахин, ажил олгогч малчнаас гурав дахин бага байна.

Тэд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Жилдээ ганц ирдэг багийн эмчээс өөр эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Боловсролын үйлчилгээ авах дээр ч бас хангалтгүй. Сургалтанд ч хамрагдаж чаддаггүй байдалтай байна. 

Иймд эзэн болон туслах малчид хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой талаар сургалт орлоо. Гэрээндээ цалин хөлс, нэмэгдэл, ажлын цаг зэргийг нарийн зааж өгөх ёстой гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.