McDonald’s BTS хамтлагийн нэрийн бүтээгдэхүүнээр үйлчилнэ

Дэлхийн өнцөг булан бүрт хүрч чадсан алдарт McDonald’s түргэн хоолны сүлжээ зоогийн газар БНСУ-ын К-рор хамтлаг BTS-тэй хамтран ажиллаж, нэрийн бүтээгдэхүүнийг нь гаргахаар төлөвлөжээ. .

Азийн алдарт дуу бүжгийн хамтлагийн нэрийн зоогийг дэс дараалалтайгаар дэлхийн зургаан тивийн 50 орчим оронд худалдаалахаар төлөвлөжээ. .

BTS хамтлаг нь сүүлийн 50 жилийн хугацаанд гурван цомог нь Биллбоард чартад жилийн дотор тэргүүлсэн анхны хамтлаг болсон гэдгийг 2019 оны дөрөвдүгээр сард  зарласан юм. Ингэснээр The Beatles, The Monkees хамтлагуудын амжилтыг давтсан. McDonald’s BTS хоолны багцыг жилийн турш салбаруудаараа худалдах ажээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.