СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-20

LIVE: Д.Ганзориг: Ерөнхийлөгч өчигдөр ЗХЖШ дээр хүрэлцэн ирж, Цэргийн нэгдсэн холбооны талаар голчлон асуусан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

ЗХЖШ-ын дарга, генерал Д.Ганзориг мэдэгдэл хийлээ. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчийн өчигдөр хийсэн мэдэгдэл, мөн ЗХЖШ дээр өчигдөр айлчлан ирсэн талаар мэдээлэл өгөв. 

ЗХЖШ-ын дарга, генерал Д.Ганзориг: 

-ЗХЖШ-ын даргаар томилогдохоор УИХ-аар ороход гишүүд надад нэг зүйлийг захиж байсан нь "ЗХЖШ-ыг улс төрийн нөлөөнөөс хол байлгах". Энэ ч дагуу Зэвсэгт хүчин улстөрийн үйл ажиллагаанаас ангид ажиллана. Цэрэг армийг улстөрийн зорилгодоо ашиглаж улс орноо иргэний дайнд битгий оруулаасай гэж хүсэж байна. 

Монгол улсын Ерөнхийлөгч өчигдөр ЗХЖШ дээр хүрэлцэн ирсэн.Ерөнхийлөгч хойшлоод байгаа Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэх, мөн Монгол цэргийн нэгдсэн холбооны холбооны талаар голчлон асуусан. 

Монгол цэргийн нэгдсэн холбоо анх байгуулагдахдаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байгуулагдаж байсан. МАН-ын дарга У.Хүрэлсүх энэхүү холбоог ямар байгууллага болгосныг хууль, хяналтын байгууллага олж тогтоох биз ээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.21.13

Иргэний дайн бол цаг хугацааны асуудал юм байна дөө

Төр
3 жилийн өмнө
202.9.40.41

Би бол МАН Хүрэлсүхийн цэрэг гэж хэлж байгаа юм байна.

зочин
3 жилийн өмнө
202.9.40.157

Ой тэмдэглэх тухай асуугаад байхдаа яадаг юм? Согтуу дэслэгч архины мөнгө нэхэж 20 цэргийн нүүрэн дээр нэг цэргийг үхтэл нь зодсон тухай асуух хэрэгтэй шүү дээ!

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.72

Х.Баттулга цэргийн эргэлт хийх гээд байгаа юм биш үү?

Чулуун
3 жилийн өмнө
202.21.108.136

Мэдээгээ үнэн зөвөөр нэг талыг барихгүйгээр нийтлээрэй. Энэ мэдээ ард иргэдэд буруу ойлголт төрүүлж байна. Бодит мэдээллийг бүтнээр нь сонсоогүй иргэдийн тархийг эргүүлэх нь хэнд хэрэгтэй вэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.